“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох “Нүүрсний” гэх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ.
Шүүгдэгчээр:
Т.Аюурсайхан
Т.Түвшинбаатар
Х.Батхишиг
Б.Ганхуяг
О.Данзанлувсантүдэв
Б.Отгонжаргал
Г.Гантөмөр
О.Дагвадорж
И.Даваадорж
П.Бадамханд
Б.Эрдэнэбаяр нар оролцох товтой байна
Тус хэргийн шүүх хурал жил дамнаж, нийт таван удаа хойшилсон юм.