УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.11/ хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хөрөнгө оруулалтын тухай хууль нь төлбөрийн тэнцлийг сайжруулж, зах эээлийн өрсөлдөөн болон технологийг нэмэгдүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон дурдаад УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрүүтэй, маргаантай байгаа тул сайтар хэлэлцэж зөв ойлголт өгөөд ажлын гурван хоногийн дотор дахин УИХ-ын чуулганаар оруулж ирэхийг даалгав.