Ц.Анандбазар: Булган аймагтаа би 4000 ажлын байр бий болгосон, зөндөө ч ажил хийсэн

Ц.Анандбазар: Булган аймагтаа би 4000 ажлын байр бий болгосон, зөндөө ч ажил хийсэн


11 сар

УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас сонгуульд нэр дэвших эсэх болон зарим асуудлаар сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр "Сонгуульд би нэр дэвшинэ. Намын гишүүнчлэлээс түдгэлзсэн нь цаг хугацааны асуудал. Хэрэг хийсэн хүнийг түдгэлзсэнд тооцдог. Миний хувьд бүх зүйлд шалгагдаад дууссан. Одоо нэрээ цэвэрлэж авна. Томсгосон тойрог гэдэг ажил хийсэн хүнд зөв бодлого. Монгол Улс дов жалга, аймгийн бодлогоосоо гарч чадахгүй байна. Тэгэхээр томсгосон тойрог хөгжлийн нэг алхам болж байгаа. Надад санаа зовж байгаад баярлаж байна. Хэл амтай, хов жив хийдэг хүнийг сонгоод манай улс хөгжихгүй. Юм хийж чаддаг, бүтээдэг, босгодог хүнийг сонговол их сайн байна. Та нар минь бага хиам идэж, ард түмэнд зөв мэдээлэл өгөх нь чухал юм. Бид орон нутагт ажиллаж байна. Булган аймагтаа би зөндөө ажил хийсэн, 4000 ажлын байр гаргасан. Ажлын байр байхгүйгээс манай улсын иргэд ядуу байна. Ядуу амьдрах аргаас гарах аргыг бид заахгүй бол ядуу амьдарсаар дуусна. Тиймээс ажлын байр бий болгосон" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү