Б.Энх-Амгалан: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй

Б.Энх-Амгалан: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй


11 сар

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын шүүх хурал өнөөдөр  /2023.12.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хойшилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Би бол нүүрсний хулгайч биш. Хулгай хийж, худлаа хэлээгүй ээ. Мэдүүлгээ цаг тухайд нь өгсөн. Хууль шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж, хүндэтгэлтэй хандаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан ташаа мэдээлж байж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөв өө. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй" гэдэг хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү