Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар улираахыг дэмжлээ

Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар улираахыг дэмжлээ


12 сар

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улираан ажиллуулж болдог. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан эрх баригч МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа тэднийг улируулах, шинээр сонгох эсэхийг хэлэлцсэн юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарыг улираан ажиллуулахаар болсон. Харин Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Г.Ганболдыг шинээр сонгосон юм.

Энэ долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргыг улираах, шинээр сонгох эсэхийг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийг улируулан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хорооны гишүүд нь ч уг саналыг дэмжлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү