АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ


5 сар

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаяр томилогджээ. Түүнд батламжийг тус намын дарга Л.Гантөмөр гардуулж өгсөн байна.

Э.Одбаяр нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.

Өнгөрсөн наймдугаар сард АН-ын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж, АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дэд даргаар Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нарын 15 хүнийг томилсон. Тэд тус намыг сонгуульд удирдаж оролцоно гэдгийг мэдэгдээд байгаа билээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү