Дөрвөн сартайгаас 12 насны 17 хүүхэд тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, ухаан алджээ

Дөрвөн сартайгаас 12 насны 17 хүүхэд тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, ухаан алджээ


1 жил

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. 

Эцэг эхчүүдийн төлөөлөл "22.00 цагт хоёр сувилагч эхний платад орж ирээд тариа хийсэн. Нийт хоёр платад 17 хүүхэд эмчлүүлж байсан.  Гэтэл тариа хийсний дараагаас л хүүхдүүд бөөлжөөд, таталт өгөөд эхэлсэн байсан. Сувилагчид тариагаа бөөнөөр нь найруулсан, өнгө нь хувирсан гээд байгаа. Тэр тариаг нь эмнэлгийн удирдлага нь авсан, юунаас болж өнгө нь өөрчлөгдөв гэдгийг шинжлүүлэх юм гэсэн" гэлээ. 

Мөн "Манай дүүгийн хүүхэд дөрвөн сартай, энд эмчлүүлж байгаа юм.  Тариа хийлгэсний дараа нүүр нь хувхай цагаан болоод ухаангүй болсон байсан. Сувилагчдаа хэлтэл “Танай хүүхэд хоолны хордлого юм биш үү” гэсэн байсан. Хоолонд ороогүй хүүхэд хоолын хордлого болохгүй шүү дээ гэтэл юу ч хэлээгүй. Тэгээд тариа хийлгэсэн хүүхдүүд ар араасаа 16 хүүхэд ухаан алдсан. Өчигдөр шөнө энд аймаар байсан" хэмээн ар гэрийн төлөөлөл ярилаа. 

Эмнэлгийн удирдлагуудын зүгээс тариа хийхдээ хэрэглэсэн бүхнийг хураан авч шинжилгээнд явуулж байж ямар алдаа гарав гэдгийг тогтооно гэсэн юм. Түүнчлэн урьдчилсан байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж буйгаа хэллээ. 

Нийт 21 хүүхдэд тариа хийсэн бөгөөд дөрвөн сартайгаа 12 насны 17 хүүхдэд хариу урвалж өгсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү