Г.Сайханбаяр: Цэргийн зарлан авсан залуусын 30 гаруй хувь нь эрүүл мэндээрээ хасагддаг

Г.Сайханбаяр: Цэргийн зарлан авсан залуусын 30 гаруй хувь нь эрүүл мэндээрээ хасагддаг


1 жил

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Бид өөрсдийгөө өмгөөлж, иргэдэд хаалттай байх бодлого баримтлаагүй. Болсон процесс, үүнд авч байгаа арга хэмжээг нээлттэйгээр танилцуулж байгаа. Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн шинж чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой эмнэлгийн болон хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна. Тухайн ангид алба хааж байсан, хугацаат цэргийн алба хаахаар очоод 20 орчим хонож байгаа алба хаагчдыг бүгдийг нь эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан.

Зүрхний хэм алдалттай, ханиад, харшилтай, хатгаа авсан цэргийн алба хаагчид байсан. Таван цэргийн алба хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Эхнээсээ эмнэлгээс гарч байна. Нас барсан цэргийн алба хаагчийн шалтгааныг бид одоогоор хэлж мэдэхгүй.

Цэргийн албанд шинээр ирж байгаа залуучуудын асуудалд үнэхээр анхаарах цаг болсон. Хүмүүжил, бие бялдар, эрүүл мэндийн асуудал дээр анхаарах зүйл их байгаа. Цэргийн зарлан авсан залуусын 30 гаруй хувь нь эрүүл мэндээрээ хасагдаж байгаа" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү