https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийн бүтээн байгуулалт үргэлжилж байна


10 сар

Тавантолгой түлш компани Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх  хүчин чадалтай хоёр шугамыг нэгтгэж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгохоор өргөтгөлийн ажлуудыг хийж байна.

Өргөтгөлийн ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай хатаагч, бутлуур, хэвлэгч зэрэг бүх тоног төхөөрөмжийг өндөр хүчин чадалтай болгон өргөтгөж байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажиллах хүчний зардал багасаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж ихсэх аж.

Зүүн үйлдвэр нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг бол гуравдугаар цех ашиглалтад орсноор 80 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Үйлдвэрийг арванхоёрдугаар сард багтааж ашиглалтад оруулна.

Өмнө нь төвийн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж цагт 10 тонн үйлдвэрлэдэг байсан хоёр шугамыг нэгтгэж цагт 50 тонн үйлдвэрлэх боломжтой болгож өргөтгөсөн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү