Нийслэлийн 2023 оны төсвөөс ₮27.6 тэрбумыг хэмнэж тодотгохоор тусгажээ


5 сар

НИТХ ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл"-ийг арваннэгдүгээр сарын 2-нд НИТХ-ын даргад өргөн барьсан.

Ийнхүү Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцжээ. Үүнд,

  1. Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум
  2. Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын зардлаас 1.1 тэрбум төгрөг
  3. Нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн арга, хэмжээний зардлаас 7.8 тэрбум төгрөг
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон 10.8 тэрбум төгрөг
  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу нүүн шилжихээр төлөвлөсөн 800 сая төгрөгийг тус тус хэмнэхээр тусгасан юм.

Харин,

  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх 27.6 тэрбум төгрөг
  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил 800 сая төгрөгөөр тус тус санхүүжих шаардлагатай байгаа юм байна.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү