Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа


1 сар

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.  Уг хотхон нь 500 айлаас орон сууцны захиалга авч гэрээ хийсэн бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй. Захиалагчид орон сууцны үнийг гэрээний графикийн дагуу төлсөн ч, барилга 50-60 хувийн гүйцэтгэл дээрээ гацсан байдалтай 6 жил болсон байна.  Тиймээс иргэд нэгдэн, хохирлоо  барагдуулах үүднээс холбоо байгуулсан аж. Улмаар уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг  хүсэв.