Ч.Хүрэлбаатар: Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Битгий хүн гүтгээд байгаарай

Ч.Хүрэлбаатар: Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Битгий хүн гүтгээд байгаарай


1 жил

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2024 оны төсвийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хандан, "Н.Алтанхуяг хэд хэдэн зүйл ярьчихлаа. 2011 оноос эхлээд Тогтворжуулалтын санг Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр зохицуулаад, зарцуулаад дуусч буй мэтээр ярьж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжиж эхэлсэн.

 

Би буруу санаагүй бол 2012-2014 оны хооронд Н.Алтанхуяг Ерөнхий Сайд байсан. Тогтворжуулалтын санг өөрөө адилхан л зохицуулаад явж байсан шүү дээ. Тэгчихээд одоо болохоор бусад руу дайрч, доромжлох чинь хэрээс хэтэрч байна.

 

Хоёр үгнийх нь нэг Ч.Хүрэлбаатар болчихоод байгаа. Ингэж болохгүй. Мөн Ирээдүйн өв сангийн мөнгийг идчихсэн юм шиг ярьж байна. Сангийн Яаман дээр байгаа төрийн сангийн үлдэгдэл өнөөдөр 4.3 их наяд төгрөг. Энэ жилдээ амжуулаад 2.9 их наяд төгрөгийг тусад нь гаргаад, Монгол банкин дээр байршуулна. Мөн нилээд хэсгийг нь доллар болгож, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хадгалах бодлогыг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр зүгээр микрофон олдсон дээр улс орон даяар гүтгэлэг тарааж болохгүй. Өнөөдөр эдийн засаг тогтворжоод явж байна. Тэгэхдээ энэ амжилт эмзэгдүү байгаа. Хэдүүлээ улс төр хийж болно. Гэхдээ бас худлаа ярьж, хүн гүтгэж, хаа хамаагүй юм хиймээргүй байна. Телевизийн олон ангит нэвтрүүлэг хийж, дайрч доромжилмооргүй байна. Тэрбум төгрөг орчим төгрөг зарцуулж хүн гүтгэмээргүй байна. Увсад өрсөлдөх гэж байгаа бол Н.Алтанхуягаа, зүгээр очоод өрсөлд. Хажуугаар нь битгий хүн гүтгээд байгаарай"  гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү