Д.Цогтбаатар: Д.Ганбат, Б.Энхбаяр хоёр Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан тухайгаа танилцуул

Д.Цогтбаатар: Д.Ганбат, Б.Энхбаяр хоёр Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан тухайгаа танилцуул


1 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногийн Байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбат нарыг хоригдож буй АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзаад уулзсан тухайгаа танилцуулахыг үүрэг болгосон юм. Харин өнөөдөр уулзсан тухайгаа танилцуулахыг тэднээс шаардлаа.

Ингэхдээ "Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзсан тухайгаа танилцуулахыг чинь хүлээж байгаа шүү. Д.Ганбат гишүүн очиж уулзсан юм билээ. Надад асуудлаа танилцуулна гэсэн. Та хоёр тус тусдаа танилцуулах юм уу, эсвэл хамтраад танилцуулах юм уу өөрсдөө мэднэ биз. Ямартай ч энэ асуудлыг танилцуулах ёстой шүү" гэв.

 

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү