Нийслэлийн 384 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Манай хороо-Миний гудамж 2023”, “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” аянд амжилттай оролцож, хариуцсан нутаг дэвсгэрээ хоггүй цэвэр байлгаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж ажилласан хороод, хэсгийн ахлагч нарыг өнөөдөр шагнаж, урамшууллаа.
Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр нарын нийслэлийн удирдлагууд гардуулан өгсөн юм.
“Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг”-аар нийслэлийн нийт 20 хороо шалгарсан юм. Мөн нийслэлийн зарим албан байгууллага, аж ахуйн нэгжид нийслэлийн удирдлагуудын шагнал болон талархлыг гардууллаа.