УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийх үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарим зүйлд байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгох санал асуулгыг УИХ-ын тамгын газраас D.Parliament платформоор явуулж байгаа. Үүнд 100 мянга орчим иргэн дэмжсэн санал өгөөд буй юм.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Иргэдээс санал асуулга авах нь бол нээлттэй. Гол нь зохион байгуулагчид өөрсдөө хуулийн төсөл санаачилна, дэмжигдвэл УИХ-аар батална. Ер нь татварын болон эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. Эрүүгийн болон татварын хуулийг УИХ-ын гишүүд санаачлах нь утгагүй талаар ч ярьдаг. D.Parliament платформын хувьд журам шинэчлэх шаардлагатай" гэлээ.