С.Жавхлантбаатар: Автобусны арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн зайтай давтагддаг

С.Жавхлантбаатар: Автобусны арлын дугаарын латин үсэг нь 30 жилийн зайтай давтагддаг


1 жил

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам, Худалдан авах ажиллагааны газрын дарга Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга Жавхлантбаатар нар мэдээлэл хийлээ. 

Ч.Батзориг: -Өнөөдрийн байдлаар 287 дизель автобус, 96 цахилгаан автобусыг хүлээж аваад үйлчилгээнд явуулж байна. Ойрын өдрүүдэд 100 дизель автобусыг хүлээж авахад бэлэн болоод байна. Автобуснуудыг худалдаж авахдаа хууль зөрчсөн, аютобуснууд нь хуучин байна гэсэн шүүмжлэл гарч байна. 

Ж.Бямбадулам: -Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 захирамжийн дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Энэхүү үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. 

Г.Энхтайван: -Улсын төсөвт суусан 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ долоон аж ахуйн нэгжээс санал авсан. Үүнээс хамгийн бага үнийн санал авсан аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Энэ бол "Тэнүүн Огоо" компани. Их багтаамжийн автобусыг 336 сая, дунд багтаамжийн автобусыг 218 сая, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлсэн. Мөн цахилгаан автобусыг захиалсан хэмжээнээс 10-аар илүү авах боломжтой гэснээс гадна 41 цахилгаан автобус цэнэглэгчийн үнэ төлбөргүй нийлүүлж байгаа.

С.Жавхлантбаатар: -1993 автобус гэсэн мэдээлэл явж байгаа. Арлын дугаарынх нь латин үсэг 30 жилийнх нь зайтай давтагддаг.

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү