Тавантолгой түлш компани ажилтан албан хаагчдаа жил бүр эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаг уламжлалтай. Энэ удаа цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, шээс, өтгөнөөр хеликобактер илрүүлэх шинжилгээ, цээжний рентген зураг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, нүд, чих, хамар хоолой, харшил, мэдрэл гэсэн төрлөөр бүх ажилтнаа эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж байна.