С.Бямбацогт өөрөө АТГ-т өргөдөл өгч шалгуулна гэв

С.Бямбацогт өөрөө АТГ-т өргөдөл өгч шалгуулна гэв


1 жил

"Драгон" төвийн дэргэдэх автобаазыг "Номин" сүлжээ дэлгүүрийн агуулахын дэргэд нүүлгэсэн. Энэ шийдвэрийн цаана ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, "Номин"-гийг Ш.Баярсайхан нарын эрх ашиг бий гэж хардах хэсэг бий юм. Энэ агуулгаар өнөөдөр иргэдийн зарим төлөөлөл Төрийн ордны гадна хэвлэлийн бага хурал хийж, С.Бямбацогт сайдад эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл энэ үйл явдлын дараа С.Бямбацогт сайд өөрийгөө АТГ-т шалгуулах хүсэлтээ өгчээ.

Тэрбээр "Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой" хэмээжээ.

Тодруулбал, "Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү