Шилэн Цогоо: Б.Чойжилсүрэнгийн дүү 177 тэрбум төгрөгөөр туршилт хийх саналыг эсэргүүцсэн хүмүүсийг элдвээр хараан доромжилж байна

Шилэн Цогоо: Б.Чойжилсүрэнгийн дүү 177 тэрбум төгрөгөөр туршилт хийх саналыг эсэргүүцсэн хүмүүсийг элдвээр хараан доромжилж байна


1 жил

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч 45 хоногийн хугацаанд шатаах туршилт хийх талаар мэдээллийг олон нийтэд өгснөөс хойш багагүй шүүмжлэлтэй нүүр тулж буй. Үүнтэй холбогдуулан ЗГ-аас 177.5 тэрбум коксон нүүрс туршилтыг зогсоож Нисэх, Яармаг, Дархан-Уул аймагт хэсэгчилж хэрэгжүүлэхээр 32 тэрбум төгрөг төсөвлөхөөр шийдсэн билээ. Туршилттай холбоотойгоор иргэн Б.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Би 177 тэрбум төгрөгийн туршилтыг нь эсэргүүцэж нэлээн хэдэн удаа пост оруулсан. Гэтэл Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү болтой юм. Б.Балдорж гэх нөхөр намайг алах нь ээ, твиттерээр. Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Айл баян гэх уурхайтай юм байна. Нүүрсний уурхайтай. Тэр нүүрсээ экпортлоод буцааж аваад түлэх гэж байгаа юм уу. Ийм л дүр зураг надад харагдаад байгаа юм. Манай дүү нар тэр уурхай руу яваад ирсэн байна лээ. Тэнд харагдаж байгаа нэг зүйл бол, Айл баянгийн уурхайгаас Ханги боомт хүртэл 160 орчим км юм билээ. Тийшээ ямар ч зөвшөөрөлгүй тээвэр хийж байгаа нь ил байна лээ. Монгол Улсын стандарт норм байдаг. Уурхайн буюу хүнд даацын тээврээр нурмаг ачааны тээврийг төмөр зам аль эсвэл автозамаар хийдэг. Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү 177 тэрбум төгрөгөөр 45 хоног коксжуулсан нүүрс түлэх саналыг дэмжиж, эсэргүүцсэн хүмүүсийг элдвээр хараан доромжилж байна. Хамаарал бүхий этгээд нь уурхай ажиллуулдаг байхад яагаад Эрчим хүчний сайд хийгээд явж байдаг юм. Энэ асуудлаар хандана. Мөн сайдын дүүгийн уурхай яагаад шороон замаар тээвэр хийгээд явж байдаг юм бэ. Дорноговь аймгийн удирдлагууд юу хийж байна вэ. Би бүгдэд нь өргөдөл бичиж өгнө. 177 тэрбум төгрөгөөр 45 хоног нүүрс түлнэ гэх шийдвэр гаргаж байгаа сайд нараас төрөө, төсвөө хамгаална" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү