2023-2024 халаалтын улирал эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдлыг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд байрлах 100квт-аас дээж хүчин чадлын халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Хяналт шалгалтын явцад Налайх дүүрэгт байрлах 2 аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тус бүр 3000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ ногдуулж, түүхий нүүрсийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.