Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ


1 жил

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

Торуулбал, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдсан газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтүүд ирж, хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршлуудыг төлөвлөгөөнд нэмж тусгах зайлшгүй шаардлага үүсжээ. 

Энэ талаар  Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “Төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баримтлан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалын дагуу боловсруулсан. Энэхүү аргачлалын дагуу төлөвлөгөөнд тусгуулах санал авахад, 7 байгууллагаас санал ирж нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан” гэлээ. 

Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх чиглэлээр 180 арга хэмжээ төлөвлөснөөс: 

  • Төрийн болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 34 байршлын 75,22 га газар
  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх хэсэгт 68 байршлын 162,06 га газар
  • Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох чиглэлээр 78 байршлын 2,54 га 
  • Нөхөн олговор олгож, газар чөлөөлөх чиглэлээр 12 байршлын 257,27 га газар тус тус тусгагджээ. 

Хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид Нийслэлийн газар  зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналаа  9 дүүргийн ИТХ, дүүргийн удирдлагуудтай зөвшилцөх, санал солилцох, газар олголттой холбоотой хууль хэрэгжилтийг хангуулж ажиллах,  газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж буй албан тушаалтан, ажилтнуудыг улсын байцаагчийн үнэмлэхэй болгох зэрэг  асуулт асууж, санал хэллээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү