https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Алтан тоосгыг хийхийн тулд хамгийн багадаа хоёр жил зарцуулдаг

Алтан тоосгыг хийхийн тулд хамгийн багадаа хоёр жил зарцуулдаг


1 жил

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоотой хамтран БНХАУ-ын таван муж хотоор Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг зургаадугаар сарын 24-ний өдрөөс долоодугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулсан. Энэ хүрээнд bestnews.mn сайт цуврал мэдээ сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа билээ.  

  2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний баг Жянсү мужийн Сүжөү хотын Хөхмөрний гурван хавцлын ухаалаг сүлжээтэй автомашины үйлдвэрлэлийн жишээ үзүүлэх бүсийн Ухаалаг удирдлагын төвд хүрлээ.

  • Хөхмөрний гурван хавцлын ухаалаг сүлжээтэй автомашин үйлдвэрлэлийн жишээ үзүүлэх бүсийн Ухаалаг удирдлагын төв

 Сүжөү хотын “Ухаалаг удирдлагын төв” нь үүлэн удирдлага, тооцоолох платформ, хиймэл оюуны ухааны мэдээллийн үйлчилгээ зэргийг багтаасан Засгийн газрын дэмжлэгтэй, төрийн үйлчилгээний байгууллага. Өнөөдрийн байдлаар Сүжөү хот дотроо жолоочгүй, ухаалаг хүн тээврийн мини автобус, таксиг үйлчилгээнд гаргаж эхлээд байна.

Хот, дүүрэг дотроо явж буй автобус, таксигаа өдөрт хэдэн км замыг, ямар хурдаар туулж, хэчнээн зорчигчийг хаана буулгаж буйг ганц том дэлгэцээр өдөр бүр хараад сууж байх аж. Угтаа дүүргийн төв зам дагуу байрлуулсан өөрсдийн камераар жолоочгүй хийгээд жолоочтой автомашинуудын хөдөлгөөнийг бүрэн хянадаг ухаалаг удирдлагын төвийг бий болгожээ.

Энэхүү төв нь суурь судалгаа, хөгжүүлэлт, туршилт, баталгаажуулалт, авьяас чадварыг хөгжүүлэх, технологийн шинэчлэл хийх чиглэлээр байгуулагдаж, аж үйлдвэрийн бөөгнөрөл, хөгжлийг дэмжихийн тулд ухаалаг сүлжээний үүлэн удирдлагын платформ, өндөр хүчин чадалтай тооцоолох платформ, хиймэл оюун ухааны мэдээллийн үйлчилгээний платформ, асар том симуляцийн SaaS платформ, үзүүлэх хэрэглээний платформыг нэгтгэсэн төрийн үйлчилгээний иж бүрэн платформыг бий болгосон байна.

 Зургаан зуун жилийн турш унтраагүй гал Сүжөүгийн тоосгоны музейд байдаг

 Энэхүү музейг өөрөөр Сүжөүгийн тоосгон музейн цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэдэг. Хятадын алдарт архитектур, дизайнер Люй Жякүнь бүтээж, 2016 онд албан ёсоор ашиглалтад оруулсан түүхтэй.  Аялал жуулчлалын 4А зэрэглэлтэй үнэлэгдсэн энэ газар эртний Хятад гүрний хаад ноёдын гэрт ашиглаж байсан “алтан тоосго-ыг бүтээж байсан үйл явцыг нэгбүрчлэн үзүүлэхээс гадна тэнд ашиглагдаж байсан зэвсэг, эд зүйлс нэг бүрийг нандигнан хадгалж, жуулчдыг татаж чадсан юм.

 600 жилийн турш тоосго шатааж байсан галаа унтраахгүй асааж, тоосго зөөж байсан усан онгоцоо хүртэл музейн байшин дотроо босгож, хаад ноёдын орд харшид тоосгыг хэрхэн ашиглаж байсныгаа хүртэл дүрслэн харуулжээ. Хүний гараар бүтээгдэж байсан тэрхүү гайхамшигт алтан тоосгыг  хийхийн тулд хамгийн багадаа хоёр жил зарцуулдаг байжээ.

Сүжөү био анагаахын аж үйлдвэрийн парк

 Сүжөү Био анагаахын аж үйлдвэрийн  парк нь 620 гаруй өндөр технологийг судлан хөгжүүлэх, аж ахуйн нэгжийг бүрдүүлж, шинэ эм бүтээх, эмнэлгийн хэрэгсэл, био технологи зэрэг аж үйлдвэрийн кластеруудыг бий болгохоор 35 мянган эрдэмтэн, эмч нар ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт тэд шинийг бүтээж, шилдгийг үйлдвэрлэхээр өдөр шөнөгүй ажилладаг гэсэн үг. Найман салбар нь 1.4 сая хавтгай дөрвөлжин талбайд байрлаж эсийн түвшинд эмчилдэг эм, өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн санхүүжилтээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран үйлдвэрлэж, дэлхийн хийгээд дотоодын зах зээлдээ нийлүүлж байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү