Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноолоо


9 сар

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэрэгт буруутган өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хорьж буй. Түүнийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх саяхан шийдвэрээ танилцуулсан байна.

Прокуророос түүнд 12 жилийн ял оноох саналаа шүүхэд танилцуулсан юм. Харин шүүх хэлэлцээд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн үндэслэлээр шүүсэн юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [192.168.8.xxx] 9 сар
бүх асуудалд Шүүх Прокурор Тагнуулын албыг буруутгахгүй шүү.. Зүлгэн дээр барьсан гэртээ Зүгээр сууж байсан найрагчийг чирж хүлээд ЯЛ өгөхгүй ээ. Баримт, эх сурвалж баталгаа нотолгоо байж л бгаа Цахим Эрин шүү дээ.