Гүбэй хотын иргэдийн төв нь нийт 2500 гаруй м2 талбай бүхий 3 давхар барилга бөгөөд үйлчилгээ, соёлын солилцоо, Нийгэм дүүргийн нийтийн удирдлагын үйл ажиллагааг нэгтгэсэн нийтийн үйлчилгээний газар юм.
Гүбэй нь хамгийн олон гадаад иргэд амьдардаг дүүрэг гэдгээрээ онцлог. Дүүргийн 33 гаруй мянган иргэний 51 хувь нь гадаад иргэд бөгөөд 50 орчим улс орны төлөөлөл энд амьдардаг ажээ. Тиймдээ ч иргэдийн төвд ирж хятад хэл сурах, хятад үндэстний хоол, соёл, урлаг, уран сайхантай танилцаж, бас хоолны сургалтад цагийн 7-10 юанаар суралцах боломжтой. Мөн Хүүхдүүд тоглох, ханз сурах, төгөлдөр хуур сурах, ший жүжгийн хувцас урлах өрөөтэй энд ахмад, дунд, залуу, нялх балчир хэн бүхэн ирэхээс гадна Шанхай хотод амьдарч буй мянга, мянган гадаад иргэдийн зорих дуртай газрын нэг юм билээ.
Зарим сургалтууд нь бүр үнэ төлбөргүй. Хятад иргэдтэй ойртож нөхөрлөх, тэднээс суралцах, хөгжих, цаашлаад Шанхайд ажиллаж амьдрах, хилээр нэвтрэх, түрээсний байр олох, ажлын байрны зөвшөөрөл авах зэрэг 30 гаруй үйлчилгээг энэ төвөөс нэг цонхны үйлчилгээгээр авдаг юм билээ. Хэрвээ тухайн гадаад иргэн Шанхайд ажиллаж, амьдрах А хэлбэрийн ажлын зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, нөхцлийг нь бүрэн хангасан бол ажлын долоо хоногт хүсэлтийг нь шийдээд өгчихдөг гэнэ