Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран БНХАУ-ын муж хотоор Монгол- Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагыг зохион байгуулсан. Тэгвэл хамтарсан сурвалжлагын үеэр очсон дараагийн газрыг уншигч та бүхэндээ танилцуулья.
2013 оны эхээр байгуулагдсан Шанхайн Ши Шян И Шян цахим худалдааны ХХК нь хиймэл оюун ухааны технологоор дамжуулан хоолны үйлдвэрлэлийг стандартын дагуу хийхэд зориулсан компани юм. Уг компани хоол хийх автомат системийг Хятадын уламжлалт хоол хүнс хийх аргатай хослуулсан бөгөөд зөвхөн хоолны жороо Шишянгийн том дата платфорд оруулж зуушийн орц бэлтгэх, хутгах, чанах, шарах зэрэг хоол хийх бүх үйл явцыг гал тогооны машин гүйцэтгэж 3-5 минутад хийж болгох боломжтой.
Уламжлалт халуун зууш хийх машинуудаас ялгаатай нь Шишяний хоол хийх автомат систем нь хэдэн тогтсон хоол хийх биш олон янзын хоол бэлдэж нэг хоолыг өөр өөр амтаар хийж чаддаг байна.
Одоогийн байдлаар Шишян компани дөрвөн салбар нээсэн бөгөөд хоол, зууш бэлтгэдэг ухаалаг машинуудыг томоохон худалдааны төвүүдэд байрлуулж, цаашдаа гоймон болон бусад хоол хийдэг робот тогоочтой хоолны газруудыг олноор нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаg сонирхууллаа. Мөн хотын иргэдийн хэрэгцээнд зориулан дижитал RMB тооцоо, ахмадуудад зориулсан хямдрал зарлах зэрэг тав тухтай үйлчиилгээ үзүүлж байна.
Шишяны цахим платформ нь хэрэглэгчдэд “ робот тогооч”-ийн хийсэн Хятад хоолыг худалдан авах тав тухыг хагшаж өгчээ. Хэрэглэгчид гар утас эсдэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалга өгч “нүүрээ уншуулж “ хоолоо авах буюу хоол хүргэлтээр өөрийн захиалсан хоолдоо авах боломжтой. Мөн аж ахуй нэгжүүдийн ажлын хоолонд орох асуудлыг шийдэхийн тулд онцгүй дансаар дамжуулан байнгын хоолны үйлчилгээг нэвтрүүлжээ.