Хятадын тик ток, вичатад 1 сая хүртэл дагагчтай инфлүүсэр залуусыг сонгож шалгаруулан ажилд авч, брэндийн барааны сурталчилгааг шууд нэвтрүүлгээрээ хийдэг газар . “Үйлчлүүлэгч нэг бүр бидэнд үнэ цэнэтэй”, үйлчилгээний стандартад агуулга туйлаас чухал хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон “Romomo” буюу цахим худалдааны төв нь 2011 онд үүсгэн байгуулагджээ.
Нэгдсэн маркетинг, omni-channel мэдээлэл технологийн үйлчилгээ, бараа захиалга, брэндийн буюу тансаг бараа бүтээгдэхүүний салбарт анхаарч ажилласаар ирсэн тус байгууллага 2017 оноос өндөр түвшний зар сурталчилгаа, кино, баримтат кино болон бусад салбарт баялаг туршлагатай хүмүүсийг цуглуулан брэнд сурталчлах болон бусад цахим платформд байршуулах брэндийн гэрэл зургийг үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Бидний сайн мэдэх Таобао, Алибаба зэрэг онлайн платформуудад тавих гэрэл зургийг “Байчю Greative Studio”-д авч, онлайн сүлжээнд нийтэлдэг ажээ. Шууд нэвтрүүлгийн студид 18 цагш тасралтгүй лайв үргэлжилж, залуус нь гурван ээлжээр брэнд сурталчилж тус хамт олон 2025 онд 3D загвараар хиймэл оюун ухаан болон бусад технологийг нэгтгэсэн виртуал, дижитал хүмүүсийг бий болгохоор зорин ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч утсаа аваад л өөрийн хэлбэр хэмжээ, хүссэн загвараа шивнэх төдийд л хиймэл оюун ухаан таны хүссэн өнгө загварын хувцсыг, таны биеийн хэлбэр хэмжээтэй виртуал загвар өмсөгчид өмсгөн сонголт хийлгэх үйлчилгээ гэнэ.