Үличяо гудамж хуучин орон сууцны хороололд цахилгаан шат суурилуулж анхны жишиг хороолол болжээ

Үличяо гудамж хуучин орон сууцны хороололд цахилгаан шат суурилуулж анхны жишиг хороолол болжээ


1 жил

Үличяо гудамж нь 67 гаруй мянган хүн амьдардаг, Хаунпү дүүргийн өмнөд хэсэгт байрлана. Энэ гудамжийг БНХАУ-ын Засгийн газраас  анхаарч иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.


Хуучны, цахилгаан шатгүй баригдсан дээрх барилгад амьдардаг иргэдийн хүсэлтээр гадна талд нь давхар бүр рүү нэвтрэх шийдэлтэй цахилгаан шат суурилуулж, үүнийгээ гарын авлага болгон эмхэтгэн гаргажээ,. Өөрөөр хэлбэл, лифт суурилуулахад сэргийлэх арга хэмжээ, ажлын явц, лифт сонгох явц зэргийг багтаасан “Үличяо загвар”-ыг бий болгосноор Хятадын олон муж тосгодод буй хуучны барилгууд лифт суурилуулах ажлыг нэгдэн хийж эхэлсэн .

355049298_952993485783357_6318641842373503602_n

Мөн Үличяо гудамждаа иргэн, аж ахуйн нэгжийн хамтарсан “Дөрвөн навчит хошоонгор” хог ангилан ялгах сайн дурын үйлчилгээний баг байгуулагдаж, хог хаягдлыг ангилан ялгах аргыг олон нийтэд сурталчлан таниулж эхэлжээ. Хог хаягдлыг таван төрлөөр ангилж, худалдаалж, дахин боловсруулахаас гадна гал түймрээс сэргийлэх тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 цагийн харуул хамгаалалттай газарт ангилан боловсруулдаг туршлагаасаа хуваалцсан юм.

Шилийг нь худалдан борлуулж, цаасыг нь дахин боловсруулах гэх мэтээр хогийг ч мөнгө болгож болох энэхүү сайн туршлага нь мөн л муж, хотуудад шинэ туршлага болон түгсээр байгаа ажээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү