https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Тэнгэр баганадсан Шанхай цамхаг

Тэнгэр баганадсан Шанхай цамхаг


1 жил

Шанхай хотын хамгийн өндөр барилгаар зочлохгүй өнгөрвөл энэ хотод очсоны хэрэг гарахгүй байх. Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны төвд байрлах Шанхай цамхаг бол 632 метр. Хятад улсдаа хамгийн өндөр, дэлхийд харин гуравдугаарт ордог.  Барилгын ажил нь  долоон  жил үргэлжилсэн Шанхай Цамхаг $2.4 тэрбумын өртөгтэй ажээ. Барилга нь оффисын зориулалттай  мөн зочид буудал , үзвэр үйлчилгээ, худалдаа зэргээр ашигладаг. Шанхай хотын ажиглалтын танхим нь 118 давхарт байрладаг бөгөөд өндөр нь 546 метр өндөр, 1300 метр квадрат талбаатай.  Тус цамхагийн 118 давхарт гарч  Шанхайн гэрлийн гялбаа, өндөр барилга, өргөн мөрнийг олон хүн тольдож байгаа  нь соньхон.

                                                                                                                    

Шанхай цамхагт гарснаар хотыг бүхэлд нь үзэсгэлэнт газрыг 360 градусаар харах боломжтой.

Галын аюулаас сэргийлж битүү болроор ширээ, хана, таазаа чимсэн өрөөнүүд нь нэг хоногийн 1.5-6 сая төгрөгийн үнэтэй.  Мөн тус барилга нь иргэдийн соёлын амьдралыг баяжуулахын тулд номын дэлгүүр, музейг байгуулжээ. Дүеюнь номын дэлгүүр нь Шанхай цамхгийн 52 давхарт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг номын дэлгүүр төдийгүй ном унших урлагийн үзэсгэлэн гаргах, бренд соёлын бүтээл зэрэг хэсгүүдээс бүрддэг. Энэ нь Шанхай хотын олон нийтийн соёлын чухал газар юм. Гуаньфү музей нь 37 давхарт байрлах ба шаазан танхим, алтан эдлэлийн танхим, хөшөөний танхим зэрэг үзэсгэлэнгийн танхимтай. Зочдод төрөл бүрийн цуглууллгаар дамжуулан Хятад үндэстний шаазан эдлэлийн түүх алтан эдлэлийн соёл, уран баримал,уран зургийн ур чадварын талаар ойлгуулах боломжтой.

Хятадын уламжлалт хэв маягийг дэлхийн сонгодог уран барилгачдын ур ухаан, барилгын шийдэлтэй хослуулж өгснөөрөө тэр бүхэн дахин давтагдашгүй, өвөрмөц орон зайг бий болгожээ. Энэ цамхагийн өрөө, давхар бүхэн Хятад үндэсний бахархлаа орчин үетэй нийцүүлэн урлаж чадсан гэдгээрээ онцлог гэдгийг тус цамхагийн менежер бидэнд танилцууллаа.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү