“Зургаан секунд тутамд хүний амь аварна” технологийн гайхамшиг

“Зургаан секунд тутамд хүний амь аварна” технологийн гайхамшиг


1 жил

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын  Хэвлэл мэдээллийн хороо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны  хамтарсан хоёр улсын 50 гаруй сэтгүүлчийн  томилолт “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” сэдэвтэй эхэлсэн юм. Хөх хотын “Цагаан суварга” онгоцны буудалд биднийг албаны хүмүүс угтан авч, аялал албан ёсоор эхэлснийг мэдэгдэж,  Шанхай  Сүжөү, Наньтун, Чидүн, Наньжин, Жянсү мужтай 10 хоног танилцлаа..

30 гаруй улсын 12,000  хүн ажилладаг бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмжийн төв

 Жанжяний бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмжийн төв /MicroPort/ 20 гаруй жилийн түүхтэй тус төв нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хийдэг гэдгээрээ алдартай. Тэнд 30 гаруй улсын 12 мянган хүн ажиллаж буйгаас ихэнхийг нь Хятад ажилчид эзэлдэг. Эмчийн хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс робот тэнд хагалгаа хийж байна.

Манай сурвалжлах баг эмч өрөөндөө суугаад роботын тусламжтай улаан хоолойн мэс засал хийж байхтай таарсан юм.  Няньжин хотын эмнэлгийн өрөөнөөс 500 км-ын алс Шэньжэнь хотод байгаа элэгний церозтой өвчтөнд эмч бичил робот ашиглан хагалгаа хийж буй нь технологийн гайхамшиг

 

 Зүрх судас, зүрхний хэм алдалтын тоног төхөөрөмж, түрүү булчирхай, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх, цусны эд эсийг нөхөн сэргээх гээд хүний гараар бүтээсэн гайхамшиг бүхэн тэнд эмчийн ажлыг хөнгөвчилж, эрүүл амьдрал бэлэглэж байна . Нийтдээ 500 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий дахины 20000 гаруй эмнэлэгт мэс засал болон яаралтай тусламжид ашиглуулахаар зургаан компаниар дамжуулан зах зээлд нийлүүлж буй тус хамт олон “Зургаан секунд тутамд 1 хүний амь аварна” буюу дэлхийн хүн нэг бүрийг 115 хүртэл наслуулах зорилго тавьж ажиллаж байгаагаа хэллэ.

Тэд дан ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус сэтгэл гутрал, нойргүйдэл, нөхөн сэргээлт, хар тамхины донтолтын эсрэг эмчилгээг хийдэг 12 бизнесийн кластертай.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү