Д.Мөнх-Эрдэнэд НЭГ жил 10 сарын хорих ял оноожээ

Д.Мөнх-Эрдэнэд НЭГ жил 10 сарын хорих ял оноожээ


1 жил

Өмнө нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд иргэн Д.Мөнх-Эрдэнийг нээлттэй хорих ангид 3 жил 10 сар хорих ялаар шийтгэж, үйлдлийнх нь улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, үүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн нийтийн албанд томлогдох эрхийг 5 жил хассан. Энэхүү нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхэлж тооцох бол цагдан хоригдсон хоногийг биеэр эдлэх ялд тооцохоор болсон билээ. 

Д.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхийн эл шийдвэрийг давж заалдах хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 25-нд хүлээж авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах журмаар хянан хэлэлцэх 30 хоногийн хугацаа өнгөрөөд өнөөдөр болж ийнхүү дээрх шийдвэрийг гаргаснаар  эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 1 жил 10 сарын хорих ял оноожээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү