Г.Дамдинням: Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй

Г.Дамдинням: Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй


1 жил

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр англи хэлийг Үндсэн гадаад хэл болгох асуудал маргаан дагуулсан. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгасан байв. Гэвч Байнгын хорооны хуралдааны үеэр энэхүү заалт нь олонхийн дэмжлэг авалгүй, уналаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням "Олон нийтийн дунд Боловсролын зээлийн сантай холбоотой маргаан ид мандаж байна. Энэ зээлийг хэн авсан байна вэ. Англи хэлтэй хүүхдүүд л авсан байгаа. Англи хэлтэй хүүхдүүд нь хэний хүүхдүүд байна вэ. Боломжтой айлын л хүүхдүүд байгаа. Гэхдээ энэ хүүхдүүдийн буруу биш. Харин манай боловсролын системийн буруу. Ямар ч тэгш боломж алга. Ардын хүүхдээс англи хэлийг харамлаж болохгүй" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү