Ц.Амгаланбаатар: Би Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржоос , намайг дарамталсан ТЕГ-ынхнаас айж байна

Ц.Амгаланбаатар: Би Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржоос , намайг дарамталсан ТЕГ-ынхнаас айж байна


1 жил
ХЭҮК-оос С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатарын яриа бүхий бичлэгийг дэлгэлээ.
 
Уг бичлэгийн үеэр Ц.Амгаланбаатар: "2013 онд би С.Зоригийг хөнөөсөн гэх хилс хэрэгт холбогдсон. 2013 оны 7-р сарын 18-ны өдөр тагнуулынхан хүрч ирээд чи С.Зоригийг алсан гэж ингэж хэл, тэгж хэл гэсэн. Би үгүй гэсэн. Тэгэнгүүт хүүхдийг чинь ална шүү гэсэн. 2013 оны 11-р сард гэнэт миний хуучин эхнэр, хүүхэд хоёрыг гэнэт дамжин дээр аваад ирсэн, уулзуулсан. Дараа нь хүү маань Эх Нялхаст хэвтэж байгаа бичлэгийг үзүүлээд дусал руу нь юм шахаад реакц үзүүлээд алчих уу? гэсэн. Мөн эмэгтэй дүүгийн маань ажлаа тараад явж байгаа бичлэгийг үзүүлээд дүү охиныг чинь хэдэн залуучууд хүчиндээд алчихвал яах вэ? ч гэдэг юм уу? эсвэл эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд дүүг чинь аваараар алчих уу? гарцгүй газраар гарч байна шдээ, алчихсан байхад хэдхэн төгрөгний торгууль төлөөд л болоо шдээ. Гэх мэтээр дарамталж байсан. Сүүлдээ, за чи одоо 25 жилийн ялтай. Гэхдээ чамайг шоронгоос гаргана аа.
 
Ар гэрийнхнийг чинь алахгүй ээ. С.Зоригийг алсан гэчихвэл чамайг үхсэн гэж зарлаад, гадагшаа гаргаж өгнө өө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцхан гарын үсэг зураад л болоо. Чиний паспортыг чинь бэлдчихсэн байгаа, 2 жилийн өмнөөс хийдэг юм гэж Тагнуулын 2 ажилтан надад хэлсэн.
 
Тэгээд би С.Зоригийг хөнөөсөн гэж хэлэхийг зөвшөөрсөн. Т.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр алсан гэх яриа ингэж гарсан. Т.Содномдаржаа бас дарамтанд ороод бичлэг хийлгүүлж, хилсээр хэрэг хүлээсэн. Улмаар хуурамч гэрчүүд бүрдүүлсэн. Жишээ нь Должинсүрэн гэдэг хүн 1998, 1999 онд мэдүүлэг өгөхдөө би нэг нүд маань болор нүдтэй. Би тэр хүмүүсийг танихгүй. Харин Э.Бат-Үүл бол харуй бүрий болж байхад С.Зоригийн байрыг тойроод гүйж байсан гэсэн байсан. 18 жилийн дараа гэнэт бид нарыг таньсан болж хуурамч мэдүүлэг өгсөн. Маруш гэдэг хүний мэдүүлэг ч зохион байгуулалттай. Эд мөрийн баримт гэх юм юу ч байхгүй. Би одоо Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нараас айж байна. Тэр хоёроос ч гэж дээ Тагнуулын Ерөнхий Газрын хүмүүсээс айж байна. Учир нь энэ ажлыг хийсэн хүмүүс одоо ч ажлаа хийж байгаа " хэмээсэн байв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү