Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэлээ.