Х.Нямбаатар: Г.Ган-Очирын газар гишгэж, гал үлээх хоёроос бусад нь бүгд худлаа..

Х.Нямбаатар: Г.Ган-Очирын газар гишгэж, гал үлээх хоёроос бусад нь бүгд худлаа..


1 жил
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр иргэн Г.Ган-Очиртой холбоотой тухай асуултанд  "Иргэн Г.Ган-Очирын талаар хэлэх үг олдохгүй байна. Би битгий хэл Францчууд ч  Франц улсын хууль сахиулах байгууллагад нөлөөлж чадахгүй. Эрх зүйт төр төлөвшсөн газар шүү дээ. 
 
Энэ хүн гэртээ байгаа хүмүүсийг гаднаас нь шатаах гэж завдаад оргон зайлсан хүн шүү дээ. Энэ хүн ирж шалгагдах ёстой. Энэ бол бусдыг гэр бүлээр нь санаатай алахыг завдсан үйлдэл. Өөр олон үйлдэл бий.
 
Европын улс руу орохдоо хил зөрчиж орсон. Мөн Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн хэргээр Франц улс хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн мэдээлэл байгаа. Бидний зүгээс Монголд үйлдсэн гэмт хэргийг шалгах ёстой тул энэ хүнийг шилжүүлж өгөөрэй гэдэг бичгээ өгсөн байгаа. Ер нь энэ хүн газар гишгэж, гал үлээхээс бусад нь худлаа" гэв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү