УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Хөтөлийн хувьчлагдсан орон сууцнуудыг Улсын мөнгөөр дулаална гэв үү...

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Хөтөлийн хувьчлагдсан орон сууцнуудыг Улсын мөнгөөр дулаална гэв үү...


1 жил

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тойргоо “услаж” явна. Услах услахдаа Улсын мөнгөөр учир утгагүй “наадаж” байгааг нь ард олон шүүмжилж байна. Хувьчлагдсан орон сууцнуудыг төсвийн мөнгөөр дулаалж, Хөтөлчүүдээ баярлуулах гэнэ. Улмаар барилгын гадна фасадыг шинэчилж, засварлах ажилд Улсын төсвөөс нийт 1.8 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлжээ.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Улсын мөнгө уйлдаггүйн үлгэр л утгаараа “амилж” байх шиг. Угтаа бол УИХ-ын гишүүний ажлын чиг үүрэг үүнээс нэтийг үйлдэхэд л чиглэдэг баймаар. Аж ахуйн шинжтэй ажилд “сэтгэл талбих” нь тэндний хувьд чухал биш. Тойргийнхоо иргэдийг дулаан байлгаж, орон сууцнуудын дулаан алдалтыг бууруулахад анхаарал хандуулж байгаа нь сайшаам. Гэвч энэ ажлыг төрийн түшээ нь улсын мөнгөөр биш, иргэд нь СӨХ-тойгоо хамтраад өөрсдийн хөрөнгөөр эсвэл төрөөс зээлэх хэлбэрээр л шийдэх учиртай юм. Тэрнээс Өнөрболортоны оролцох асуудал чухамдаа энэ огт биш. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа л олигтойхон шинэчилж, “чулуу болгоход” анхаарч, идэвхийлэх нь л эрхэм гишүүндээ өлзий биз ээ...

Үнэхээр л тойргийнхноо тамтаггүй ихээр “энэрэх” хүсэл нь оволзоод байгаа юм бол хувийн орон сууцнуудыг улсын мөнгөөр тордохынхоо адилаар гэр, байшинд амьдарч байгаа иргэдэд ч ижил тэгш хандах учиртай л баймаар. Орон сууцны фасадыг татвар төлөгчдийн мөнгөөр шинэчилж байгаа шигээ гэр хороололд, гэрт амьдарч буй иргэдэд дулаан эсгий туурга мэтийг тарааж, хашаа байшинд амьдарч буй иргэдийн дулаан, ая тухтай суух асуудалд ч мөн анхаарах нь л зүй. Тэгж байж шударга ёс ханхална. Шударга, голтой ажил болно. Хэн нь Улсын хайрыг хүртэж дулаан суугаад хэн нь өөрсдийн хүчээр болгох гээд бээрч байх хэрэг вэ энэ чинь. Анхаарам, эрхэм гишүүн үүнд дорвитой тайлбар өгмөөр л...

МАН-ын мөрийн хөтөлбөрийг шүүхнээ Сэлэнгэ аймагт лав ийм зүйл хийнэ хэмээн тусгагдаагүй л байна билээ. Мөрийн хөтөлбөрт байхгүй ажлыг өөрөө санаачлаад “албажуулчихдаг” Өнөрөө гишүүний сэтгэлийг яанам. Аргагүй дээ, сонгууль ойртсон цаг юм чинь. Агуугаас агуу сэтгэл тэднээс ханхлалгүй л яалтай...  

Sanuulga.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү