Х.Нямбаатар: Хүн л юм хойно хоол идэж, юм үзэж болно биз дээ. Улсын зардлаар яваагүй

Х.Нямбаатар: Хүн л юм хойно хоол идэж, юм үзэж болно биз дээ. Улсын зардлаар яваагүй


2 жил

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "шувуу" ажиллагааны хүрээнд гадны улс руу явсан гэдэг мэдээлэл гарсан. Гэвч түүнийг албан ажлаар явахдаа улсын зардлаар сумо үзлээ хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандсан билээ. Тэгвэл уг асуудлаар Х.Нямбаатар сайдаас  тодрууллаа.  

Тэрбээр "Би шувуу ажиллагааны хүрээнд БНСУ-руу явлаа гэж ерөөсөө хэлээгүй. Олон нийтийн сүлжээнд Солонгост байгаа бичлэг цацагдсан.  Тэр бичлэг бол 2023 оны 4-р сарын 8,9-ны өдрүүдэд Сөүлд "Ардчилалыг дэмжигч орнуудын II чуулга"-нд  оролцоод, амралтын өдөр хоол идээд л явж байсан. Манай охин тэнд курст сурдаг, хамт хоол идсэн юм. Өөр хуульд харшлах зүйл байхгүй. 

- Тэгвэл та Япон руу ямар ажлаар явсан бэ?

-Тухайн үед улсын ажлаар яваагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай үзүүлэхээр цаг авсан байсан учир амралтын өдрүүдэд явсан. Их аварга билет өгсөн. Хүн л юм хойно хол идэж, сумо үзэж болно биз дээ. Улсын зардлаар яваагүй. Шувуу ажиллагааны хүрээнд ажлууд хийгдэж байгаа. Энэ талаар олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү