УИХ-ын чуулганы хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "УИХ 2023 оны төсвийг батлахдаа төсөв хэрэгжүүлэх тухай тогтоол баталсан. Энэ тогтоолд орон нутагт байнга оршин сууж байгаа иргэдийн нислэгийн тийзний үнийг бууруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу надад Засгийн газраас үүрэг өгсөн. Орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлж, тийзний үнийг бууруулахаар авиа компаниудтай уулзалт хийхээр "Орон нутгийн нислэгийг НӨАТ-гүй болгож өгөөч" гэсэн хүсэлт тавьж байгаа. Гадаад нислэг, төмөр зам, авто замын тээвэр НӨАТ-гүй байгаа. Тиймээс орон нутгийн нислэгийг бусадтай нь адилхан НӨАТ-гүй болгох шаардлагатай.
Мөн олон улс, орон нутгийн нисэх буудлын үйлчилгээний хураамжийг багасгаж, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай байгаа. Бас нэг асуудал бол нисэх онгоцны түрээсийн үйлчилгээ. МИАТ компани л өөрийн өмчийн хэдэн онгоцтой. Бусад компани нь бүгд гаднаас онгоц түрээсэлж байгаа. Ийм байхад нь нэмээд НӨАТ аваад байгаа нь тийзний үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа" гэлээ.