"НИЙСЛЭЛИЙН ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨР" тохиож байна

"НИЙСЛЭЛИЙН ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨР" тохиож байна


2 жил

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгосон. Энэ жил хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн технологийн шийдэл, санал зөвлөмж, орчин үеийн шинэлэг судалгаа, мэдээллийг сонсох эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа. 

May be an image of 5 people

Мөн оюутан, залуучуудын дунд зохион байгуулсан илтгэлийн болон ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд шилдэг оролцогчдод өргөмжлөл олгов. Эрдэм шинжилгээний Чингис хаан одонт академич Д.Доржготов болон салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнууд оролцож, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн хөрс хамгаалах чиглэлээр боловсруулсан шинжлэх ухааны шийдлүүдийг танилцуулсан юм.Цаашид нийслэлийн хэмжээнд хөрс хамгаалах чиглэлээр баримтлах бодлого, мөрдөх журам стандартууд дээр талууд хамтран ажиллах талаар зөвлөлдөв.

May be art

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү