Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Өнөөдөр түүнд Монгол Улсын Их Сургуулиас "Хүндэт доктор" цол олгожээ.
Төрийн айлчлалын гурав дахь өдөр ноён А.Дуда Монгол, Польш хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн одон гардуулж, Чингис хаан музейг үзэж сонирхлоо.