С.Ганбаатар: Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид хулгай хийсэн

С.Ганбаатар: Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид хулгай хийсэн


2 жил

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Зөвлөлд орж байгаа зургаан хүнийг дэмжиж байна. Гаднын улсад эрүүл мэндийн даатгал хамгийн гол улс төр нь болж, анхаарлаа хандуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сан жилдээ 1.4 их наядын орлого, зарлагатай. Энэ нь улсын төсвийн таван хувийг эзэлж байна. Үүнийг ард түмний төлсөн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ мөнгийг улстөрчид хулгай хийсэн. Тэгэхээр зөвлөлд орж байгаа зургаан хүн улстөрчдийн гарыг тас цохиж өгөөрэй гэж гуйя. Улстөрчид сонгууль дөхөөд ирэхээр "Эрүүл Монгол хүүхэд", "Эрүүл Монгол хүн" гээд янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Үүнийг нь нам цохиж унагаахгүй бол өвчин тусахаар иргэд хашаа байшингаа зарж, хамаатан саднаасаа гуйдаг. "UB Palace"-д болж байгаа хандивын тоглолт гэдэг чинь ЭМД-ын сангаас улстөрчид хулгай хийсэн гэсэн үг. Яагаад хүмүүс даатгал төлөх дургүй байгаа вэ гэвэл төлсөн хэр нь хашаа байшингаа зарах дээр тулж байна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү