Хошин шогийн жүжигчин гэх У.Цогтоо нийгмийн сүлжээгээр дамжуулан: "Өнгөрсөн өвөл Төрийн ордонд хэлэлцүүлэг болж, органикаар нэгдсэн залуус үгээ хэлэхийн алдад БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар буюу өөхөн бөмбөг тэр хоёр үймүүлсэн...БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нарыг блок хийчихэд гэмгүй дээ. Энэ хоёр бол шал худлаа, МАН-ын тэжээвэр нохойн гөлөгнүүд юм билээ" гэсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Үнэн Ба Зөв намын дарга А.Отгонбаатар мөн нийгмийн сүлжээгээр шууд дамжуулалт хийн, "Жүжигчин Цогтоо жүжиглэх чадвараа ашиглаад намайг элдэв янзаар дуудаж байна. Хоёулаа улс орноо өөрчлөх, хулгайчидтай тэмцэх арга замын талаар халз мэтгэлцвэл яасан юм бэ? Миний царай зүс таалагдахгүй байж болно. Чамд доромжлогдохоор байж болно. Гэхдээ миний мэдлэг чамд доромжлогдохоор биш байх гэж бодож байна. Ул шагайж явахаар уул ширтэж яв гэж Монголчууд ярьдаг шүү. Надтай биш нүүрсний хулгайчидтай тэмцэхээ мартчихаа юу? Над руу зориулж бичлэг хийгээд байгаа юм. Х.Нямбаатараас 100 саяыг авч саналаа өгөөрэй гэж жүжиглэж явсан жүжигчин.
Өнөөдөр хүнээс хэдэн зуун саяыг аваад жүжиглэж байгааг би мэдэхгүй. Ер нь бол биеэ үнэлээд 100 сая төгрөг авсан хүн шүү дээ. Хүний нүд рүү харж чадахгүй нүд нь эргэлдээд, яаж ийж байгаад намайг харлуулах даалгавар авсан юм шиг байгаа юм.
12 сарын 02-нд бид нар гарч ирээд тэмцээд, хүмүүсийг уриалаад эхэлсэн юм. Чи бол 12 сарын 04-нд жагсаал дээр ирсэн хүмүүсийн нэг нь. 12 сарын 03, 04-нд чамайг байхгүйд жагсаал хүчээ аваад аймшигтай юм болсон. Одоо яригдаад байгаа төрийн ордны ногоон хашааг чамайг байхгүйд ард түмэн уур бухимдалдаа эвдсэн. Тэгээд эрх баригчид жагсагчдын төлөөллийг хүлээж авч уулзахаар болсон. Жагсагчдын төлөөлөл гэхээр А.Отгонбаатартай уулзахаар болчихож байгаа юм. Хэрэв надтай уулзах юм бол би өөдөөс нь янз бүрийн юм ярих гээд байна шүү дээ. Тэгэхээр А.Отгонбаатартай биш өөрсдийн захиалсан хүнтэй уулзах хэрэгтэй болсон. Тэгээд жагсаалын 3 дахь өдрөөс эхлээд жүжигчин Цогтоог гаргаж ирсэн. Х.Нямбаатар гараад ирэхээр Цогтоо урдаас нь "Нямбаатар ахаа" гээд л далдаганаад гүйдэг. Засгийн Газрынхан хүн хүлээж авч уулзахаар Цогтоотой л уулздаг. Хэрэв би Засгийн Газартай тохирсон байсан бол яагаад надтай уулзаагүй юм? Тохирсон А.Отгонбаатартайгаа уулзаад, жагсаалыг дэглээд жүжиг болгоод цааш нь явуулах ёстой шүү дээ.
Жинхэнэ бэлдсэн хөлсний хүн Цогтоо чи байсан шүү дээ. Хэрэв чи намайг эрх баригчидтай тохирсон гэсэн бол тэд нар надтай уулзах байсан юм. Надтай тохироогүй, би тохироо хийдэггүй учраас чамтай уулзсан. Чи бол өмнө нь 100 сая төгрөг аваад биеэ үнэлээд явж байсан янхан.
Би үнэнийг чинь хэлье. Тэр 100 сая төгрөгийг хэн нэгэн зүгээр олчихоогүй. Хэн нэгнээс буруу гараар сонгуулийн мөнгө боссон. Чи түүнийг нь авсан. Одоо чи бичлэг дээрээ хэлдэг. Би одоо амьдралаа босгосон учраас биеэ үнэлэхгүй гэсэн. Чи амьдралаа болгохын тулд 100 саяар биеэ үнэлсэн.
Чи амьдралаа болгохын тулд +17 гэдэг контент дээрээ "нохой шаана уу, гахай шаана уу" гээд өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал үзүүлээд, мөнгө л олж байвал юу ч хийхэд бэлэн явж байсан. Чи нийгмийг замбараагүй, завхайралд уриалсан.Эх орондоо хайртай хүн завхайралд уриалдаггүй юм аа. Чи тэр мөнгөөр амьдралаа тэжээсэн. Чамайг бодвол би намын дарга.
Намын даргын үндсэн ажил улстөрийн тэмцэл хийх ёстой. Эрх баригчдын болохгүй байгаа, ард түмний дургүй байгаа зүйл дээр үргэлж дуугарч, над шиг элдэв янзаар хэлүүлж явах ёстой. Улстөрч хүн бол үзэн ядагдах эр зоригтой байх ёстой. Би энэ ажлаа хийж байна. Чам шиг урлагийн салбараас гэнэт нэг өдөр улс төрийн бохирыг мэдээд гарч ирлээ гэж жүжиг тавиагүй. Нэг юм нь Цогтоо чи бол жүжигчин учраас ард түмний тархийг угаагаад үнэн юм шиг харагдуулж чадаад байна. Би жүжигчин биш учраас үнэн үгийг хатуу хэлээд хүмүүст үзэн ядагдаад байна. Чи бид хоёрын ялгаа ердөө л энэ." гэв.