УИХ-ын дарга, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд асан Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тодруулбал тэрээр: "Нүүрсний хулгайг ярихаар Тавантолгойд очсон хүн чинь л дандаа хэрэгтэн болчихоод байна шүү дээ.
Энэ Тавантолгой гэдэг юм ер нь улс төрийн зорилгоор ашиглагдаад, 2004 оноос хойш 20 жил болж байна.Үүнийг тойрсон улс төр, үүнийг тойрсон шунал, эрх мэдэлтнүүдийн далд зодоон улсын аминд хүрэх гэж байгаа шд. Би үүнийг байнга л ярьдаг байсан шүү дээ. Тавантолгой тойрсон шунал Монголын аминд хүрч мэднэ гэж хүртэл би ярилцлага өгч байсан. Хулгайтай тэмцдэг нь зөв. Гэхдээ яг жинхэнэ эзэн дээрээ бууж байна уу? гэдэг өөр асуудал.Нэг хулгайчийг явуулчихаад дараагийн бүр их хулгай хийдэг хүнтэй нийлчихвэл яах вэ? Наад нүүрсний хулгай гээд байгаа чинь төмөр зам барьсантай л холбоотой асуудал шд.
Төмөр яаралтай барь гээд 2019 оноос бужигнуулаад л эхэлсэн ш дээ. Тавантолгойн хулгайн асуудлаар Х.Баттулгыг сайд байх үед би "буруу замаар явлаа шүү" гэж үгээ хэлж байсан шд... Х.Баттулгыг яагаад шалгаж чадахгүй байгааг шалгаж чадахгүй байгаа хүмүүсээс нь асуу" гэв.