Нийслэл, дүүргийн ИТХ-ын алба хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

Нийслэл, дүүргийн ИТХ-ын алба хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо


2 жил

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нийслэл, дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, хэлтэс  тасгийн дарга нар, ахлах албан хаагчдад зориулсан сургалтыг хийлээ. 

Сургалтыг Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нээлээ. Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор А.Алтанзул, Сангийн яамны СХЭУГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр болон бусад албаны хүмүүс Захиргааны шийдвэр, хуулийн хэрэглээ, Төсвийн хяналт шалгалт дотоод аудит хийхэд анхаарах зарим асуудал сэдвээр  сургалт  олгосон юм. Түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд баримт бичиг  боловсруулах арга зүй, анхаарал сэдвээр албан хаагчдад мэдлэг  олгов. Эцэст нь  Нийслэлийн  ИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар Хурлын ажлын албанд чанарын менежементийн тогтолцоо ISO 9001:2016 хэрэгжүүлэх үйл явцын талаарх мэдээллийг дүүргийн ИТХ-ын албан хаагчдад  өглөө. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү