Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Б.Жаргалсайханы "Буян" ХХК-ийн зээлийн асуудал яригдав.
Тодруулбал, тус компани ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ 2013-2022 он хүртэл есөн жил зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй аж. Энэхүү зээл нь одоо хүүтэйгээ 17 тэрбум төгрөг болсон зээлдээ нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа юм.
"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: "Надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчихаж байна