"С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх чадамжгүй. УДШ Л.Гантөмөрийг бүртгэх ёстой"

"С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх чадамжгүй. УДШ Л.Гантөмөрийг бүртгэх ёстой"


2 жил

Нэгдүгээр сарын 19-нд АН-ын ҮБХ хуралдаж, Л.Гантөмөрийг даргаараа сонгосон. Улмаар тухайн өдрийнхөө үдээс хойхно Их хурлаа хийж, намын даргаа соёрхон баталсан байдаг.

Хуулийн дагуу намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д 15 хоногийн дотор гаргах учиртай билээ. Энэ дагуу өнөөдөр намынхан нь УДШ хүсэлтээ өглөө. Энэ үеэр

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хэн нэг хүн өөрийгөө дарга гэж бодоод хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой. Шүүх хуулийг дээдэлж, хараат бусаар АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Үндэсний бодлогын хороо гэдэг бол манай намын ТУЗ гэсэн үг. 300 гаруй гишүүнтэй бөгөөд үүний 290 гаруй нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намын даргаа сонгосон. Мөн Их хурлаараа ёсчлон баталсан. Өмнө нь Дээд шүүх Үндэсний бодлогын хороо тусдаа хуралдаж байна гэсэн шалтгаанаар татгалздаг байсан. Энэ удаад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс заавал бүртгэх ёстой" гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Асуудлыг шийдвэрлэх гэж АН-ын 300 гаруй гишүүн оролцож хуралдсан. С.Эрдэнэ даргын талаас явуулж байгаа асуудлууд хууль бус" хэмээлээ.

АН-ын гишүүн, физикч Н.Тэгшбаяр: "Хэн нэгэн өөрийгөө дарга гэж бодоод хуулийн дээгүүр алхдаг байж болохгүй. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намыг удирдаж ороод ялагдсан бол тухайн дарга огцорно гэсэн дүрэмтэй. Ингээд үзвэл С.Эрдэнэ нэг биш хоёр удаа огцорчихсон, АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй этгээд. АН-ын эв нэгдлийн эсрэг мэдэгдэл хийж байгаа бол алсуураа улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй зүйл хийж байна гэсэн үг. Урьд нь хүн амины хэрэгт холбогдож байсан, эрүүгийн гэмт хэрэгтэн шүү дээ. Ийм хүнийг АН-ын дарга байлгаснаар 10-20 жилийн дараа Ардчилсан намд сөрөг зүйлийг авчирч байна. Хуульт нийгэмд амьдарч байгаа бол Л.Гантөмөрийг бүртгэх ёстой. Дээд шүүх бол намыг шүүгч биш. Хэрэв бүртгэхгүй бол хуулийн дагуу ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" хэмээлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү