АН-ын жинхэнэ тамгыг атгаж байгаа С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өчигдөр мэдээлэл хийж, АН-ын даргын сунгааг зарлаж байгаа талаараа мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл С.Эрдэнийн зохион байгуулж буй “Ардчилсан намын даргын сунгаа”-нд долоон нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Өнөөдөр 11:40 цагаас нэр дэвшигчдэд намын удирдлагууд үнэмлэх гардуулж өгөхөөр болжээ. Тодруулбал, С.Эрдэнийн АН-аас хэн хэн нэрээ дэвшүүлж байгаа нь ихээхэн сонирхол анхаарал татаж байна. Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.