АН-ын даргад нэр дэвшигч Т.Энхсайхан: Монголын ард түмэн сөрөг хүчнийг л хүсэн хүлээж байна..

АН-ын даргад нэр дэвшигч Т.Энхсайхан: Монголын ард түмэн сөрөг хүчнийг л хүсэн хүлээж байна..


2 жил
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо АН-ын даргын сунгааг зарлаад буй билээ.Тодруулбал АН-ын даргад УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ҮБХ-ы гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Ганбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Эрдэнэсувд, Ардчилсан Залуучуудын Холбооны дарга Н.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Ж.Сугарсүрэн нар нэр дэвшээд байна.
 
Өнөөдөр нэр дэвшигчид сурталчилгаагаа хийн, маргааш цахим хэлбэрээр сонгуулиа явуулах юм.
 
АН-ын даргад нэр дэвшигч Т.Энхсайхан сунгаанд бүртгүүлснийхээ дараа:  "Өнөөгийн цаг үеийн байдлыг та бүхэн сайн мэдэж байгаа. Монголын ард түмний амьжиргааны түвшин маш их дордсон, ядуурал нүүрлэсэн. Үүнтэй зэрэгцэн Монголын төрд хулгай нүүрлэсэн ийм айхтар цаг үед бид нар амьдарч байна. Энэ цаг үед сөрөг хүчний дуу хоолой маш их хэрэгтэй байгаа. Монголын ард түмэн бүгд л үүнийг хүсэн хүлээж байна. Тийм учраас албан ёсны АН-ын даргын сунгаанд бүрэн дүрэн итгэж буй учраас нэр дэвшиж байна." гэжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү