Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаан боллоо.
С.ЭРДЭНЭ:
- Энэ удаагийн хурлаар Их хурлын стандарт руу орж ажилласан. Үүний тайлан болон дараагийн ээлжит 16 дугаар Их хурлыг зарлах талаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, намынхаа дотоод журмаа үндэслээд намын даргын сунгааг зарлах эсэх талаар хэлэлцэнэ. Учир нь сүүлийн үед АН-ын нэр барьж, дүрэм журамгүй мэт авирлах асуудал газар авч байна. Тиймээс хууль ёсны тамга тэмдэгтэй АН-ын хувьд намын даргын сунгаагаа зарлана. Сунгаагаар хамгийн олон оноо авсан нэр дэвшигчийг ээлжит бус 16 дугаар Их хурлаар батламжилж, хуулийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр төлөвлөж байна.
- АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт Дээд шүүхэд бүртгүүлсний дараа хэрэгждэг. Намын даргын сунгааг Дотоод сонгуулийн хороо шийдвэрлэнэ.
- УИХ дахь АН-ын бүлэг бол намын бүтцийн байгууллага. Бүлэг нам дур мэдэн удирдах эрхгүй. АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон тул намын бодлогыг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Бүлгийн гишүүд сайн дураараа ҮХБ байгуулаад, дүрмийн бус шийдвэр гаргаад явж болохгүй. Өмнө нь ийм зүйл болоод бүгд хүчингүйд тооцогддог шүү дээ. Хууль ёсны нам өнөөдөр шийдвэр гаргах гэж байна. Улсын дээд шүүх дээр Бүлгээс зохион байгуулж, сонгогдсон гэх намын даргыг бүртгэх ямар ч зүйн үндэслэл байхгүй. Тамга нь хаана байна, гэрчилгээ нь хаана байна вэ.
-Т.Гантөмөртэй ямар нэгэн хэлэлцээ хийх боломж байхгүй. Харин хувь гишүүнийхээ хувьд уулзаж, ярилцаад ойлголцоод явах бүрэн боломж бий. Бид уулзсан. Ингэхдээ нэг л зүйлийг ярьсан. Хууль бус жүжгээ зогсоо. Үндсэн нам дээрээ ирээд намынхаа сунгаанд оролцоод яв, оролцох эрх чинь нээлттэй гэсэн.
- АН-ын эрх мэдлийг, тамга тэмдгийг булаах гэсэн гадна болоод дотны сонирхлын бүлгүүд бий. Маш их хэмжээний мөнгөний асуудал яригдаж, зарим хүмүүс нь МУ-ын нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулсан үйлдэл хийсэн. Хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа, удахгүй шийдэгдэх байх.
- Би намын дарга хэвээрээ байна. Өөрөөр тушаалаа гаргаад, өөрөө нэр дэвших нь ёсзүйн хувьд боломжгүй.