Ж.Ганбат: Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр борлуулна

Ж.Ганбат: Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр борлуулна


2 жил

Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр  "Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Тус С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгох болсон талаар мэдээлэл өгье. Энэ оноос шинээр экспортод гаргах нүүрсийг хил нөхцлөөр гаргана. Биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй зарахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан УУХҮЯ дээр УУХҮЯ, Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр борлуулах бэлтгэл ажлаа хангаад байна. Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэр хийх автомашины С зөвшөөрөл олгодог. 2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны зөвшөөрлөөрөө явж байна. Нэгдүгээр сарын 15-наас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгосон  хэмжээгээр компаниудад хэрхэн С зөвшөөрөл олгох вэ гэдэг талаар мэдээлэл өгнө" гэлээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү