PC MALL, PC MALL хямдрал зарласан байна, Шинэ оны, Шинэ жилийн мэндийг хүргэе!


2 сар

Ийнхүү бидний амьдарч буй дэлхий 2022 оныхоо сүүлийн сар болох 12-р сартайгаа учран золгож, эргэн тойрон цагаан өнгөнд хучигдаж, Их хотын гудамж, талбай гоёхон чимэглэл, гацуураар өнгө нэмж, гадаа хүйтэн ч сэтгэл дотор халуун дулаан, хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хэдийнээ хаяанд иржээ.

Энэхүү гарчиг энгийн нэг гарчиг биш, энэ бол дуулж уншигддаг гарчиг гэдэгтэй ихэнхи хүмүүс санал нийлэх биз ээ…

“Пи Си Молл, Пи Си Молл хямдрал зарласан байна. Шинэ оны, шинэ жилийн мэндийг хүргэе” богино хэмжээний зар сурталчилгааны бичлэг нь өөрийн гэсэн түүхтэй ба хамгийн анх цацагдаж эхэлсэн 2011 оны үеэс одоог хүртэл “Шинэ жилийн уур амьсгалыг оруулж, өөрийн эрхгүй дагаж дуулаад баяр баяслыг мэдэрдэг” бүтээл болж чадсан билээ.

2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлсээр буй дэлхийн брэндүүдийн албан ёсны дистрибьютор, Цахим технологи, Цахилгаан барааны их дэлгүүр PC MALL” компаний хамт олон шинэ жилийн рекламаа ийнхүү цацаж, эрхэм хэрэглэгч та бүхэнд гэнэтийн бэлэг дүүрэн хямдрал, урамшуулал, сугалаатай худалдааг Монгол орныхоо бүхий л салбар дэлгүүрүүдээр хэрэгжүүлж эхэллээ.

PC Mall сүлжээ дэлгүүрүүд нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Ховд, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Замын-Үүд, Зүүн-Хараа, Тосонцэнгэл зэрэг хот, суурингууд болон нүүдлийн худалдаагаар нийт 42 дэлгүүрүүдээр та бүхэнд үйлчилж байна.

Мөн бид 2022 оны байдлаар дэлхийд тэргүүлэгч Dell, Haier, Samsung, Apple, LG, Hisense, Toshiba, Epson, Bose, BenQ, Bosch, Acer, HP, Huawei, Teac, Audio-Technica зэрэг 40 орчим брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр, албан ёсоор, баталгаат засвар үйлчилгээ, шуурхай лизингээр худалдан авах боломжийг олгодог юм.

2022 оны шинэ жилээр, энэхүү рекламны шинэчилсэн хувилбараа “Пи Си Молл” ХХК-ын маркетингийн  албаны хамт олон  болон “FAVWAY”-ийн авьяаслаг охидууд хамтран ажиллаж та бүхэндээ  баярын уур амьсгалыг түгээж, шинэ жилийн мэндийг хүргэж байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү